Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа

eec.mn2020-10-01

  Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн II үе шатыг 2020-2022 онд хэрэгжүүлж байна.

   Төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг (ТЗЗҮБ)-ийг байгуулан ажиллуулж, эдгээр гишүүдээр дамжуулан төлөөлсөн байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, үндсэн үйл ажиллагааг нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, чиг хандлагад нийцүүлж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

 2020 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд БОАЖЯ, БШУЯ, Швейцарын Хөгжлийн Агентлагын “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүдэд зориулсан сургалт амжилттай болж өнгөрлөө.

  Сургалтад Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх, Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Р.Ундрахбаяр нар оролцлоо.