Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

СӨБ-ЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО

eec.mn2018-11-16

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үнэлгээний арга зүйн сургалт – зөвлөн туслах ажил нь Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдалтай танилцаж, зөвлөн туслах, эрчимжүүлэх, багш нарын сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх арга барилыг сайжруулж үнэлгээний чанарт ахиц гаргах, нэгдсэн чиглэл өгөх, шинэлэг мэдээллээр хангах, зорилготой. Сургалтад Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулж буй цэцэрлэгүүдийн нийт 60 багш, арга зүйч, эрхлэгч нар хамрагдсан.

Сургалтыг лекц, дадлага ажлыг хослуулах байдлаар явуулав. Сургалтаар орон нутгийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, цэцэрлэгийн үзэл баримтлал болон сургалтын хөтөлбөр боловсруулсан байдал, хүүхэд бүрийн үнэлгээний баримтжуулалттай танилцан зөвлөн тусалж, тэдгээрийг цаашид сайжруулах арга зам, хүүхэд нэг бүрийг оношлох, хүүхдийн үнэлгээний мэдээллийг анги тус бүрийн болон цэцэрлэгийн хэмжээнд нэгтгэн дүгнэх, улсын дунджийг тогтоох судалгааны ач холбогдол болон түүний ашиглалтын талаар үндсэн мэдээлэл өглөө. Сургалтад хамрагдсан багш, эрхлэгч, арга зүйч нар сургалт явуулсанд нэн талархалтай байсан бөгөөд их зүйлсийг сонсож мэдсэн, хийж сурснаа илэрхийлж байлаа. Цаашид багш нар бичиг цаасны ажилд түлхүү анхаарахаас илүүтэй өдөр тутмын үйл ажиллагаагаа бэлтгэл сайтай чанартай явуулах, явуулсан үйл ажиллагаанудынхаа үр дүнд дүгнэлт сайн хийж, улам сайжруулж байх, элдэв самбар, наасан зүйлсээс илүүтэй хүүхэд бүр бие даан гүйцэтгэх боломжтой тоглоом, дасгал даалгаврын хэрэглэгдэхүүн бэлтгэж, тэдгээрийг ашиглах аргачлалыг боловсруулан хүүхдийн гарт өгөх, хүүхдийн хөгжлийн баримжуулалт болох хүүхэд тус бүрийн  Хувийн хавтсын бүрдүүлэлт, Чөлөөт ажиглалтын тэмдэглэлийг бодитой хийж, улам сайжруулахад анхаарах шаардлагатай. Цэцэрлэгүүд болон багш нарын ололт, амжилт, цаашид анхаарч сайжруулах зүйлсийг фото зургаар баримтжуулан сургалтын явцад ашигласан нь багш нар сургалтын агуулгыг бүрэн ойлгох, багш нар эргэлзэж байсан зүйлсдээ цэгцтэй, нэг мөр ойлголт авахад ихээхэн ач холбогдолтой байлаа.

.