Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд Хэнтий аймагт 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-ны өдрүүдэд “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн ЕБС-ийн нийт 60 орчим математик, байгалийн ухааны багш, сургалтын менежерүүд оролцлоо. Сургалт нь лекц болон дадлага ажлыг хослуулсан холимог хэлбэрээр явагдсан бөгөөд үр дүнд суурилсан үнэлгээний талаар болон эцсийн үнэлгээний даалгавар, үнэлгээний шалгуур хэрхэн боловсруулах, суралцагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаварт шинжилгээ хийх арга, аргачлалын талаар зохион байгуулсан юм.