Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ЦУСАА БЭЛЭГЛЭЕ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

eec.mn2018-10-15

Боловсролын зээлийн сангаас зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт Боловсролын үнэлгээний төвийн хамт олон оролцож цусаа бэлэглэлээ.

Цусны төвд  Улаанбаатар хотын 17 000 иргэн,  улсын хэмжээнд 20 000-22 000 иргэн цусаа хандивладаг байна. Уг байгууллага өдөрт 120 хүнээс цус авч байж нөөцөө бүрдүүлдэг. Иймд таны бэлэглэсэн цус олон хүний амь насыг аварч амьдрал бэлэглэдэг ажээ. Цусаа хандивлаж танихгүй ч гэлээ хэн нэгэн хүнд аз жаргал бэлэглэсэн та бүхэнд баярлалаа. Таны бэлэглэсэн цус гурван хүний амийг аврах тул та тогтмол цусаа хандивлаж амьдрал бэлэглээрэй.