Боловсролын үнэлгээний төвийн 15 жилийн ойд зориулж 2018 оны 10-р сарын 13-ны өдөр буюу бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян гэдэг. Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян хэмээн монголчууд ярьдаг бөгөөд хүн болж төрөөд заавал хийх ёстой үйлийн нэгд мод тарих ажил зүй ёсоор ордог. Мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүйгээр ой модоо, ногоон байгууламжаа сэргээх боломжгүй. Ногоон байгууламжаа сэргээхгүйгээр ширгэж байгаа гол горхийг аврах, ус мөрний түвшинг татраахгүй байх ямар ч аргагүй. Тиймээс ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхитэй оролцсон хамт олондоо баярлалаа.