Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ЭРДЭНЭТИЙН ИРЭЭДҮЙН ЭЗЭД” БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ АГУУЛГЫН АНХДУГААР ОЛИМПИАД БОЛЛОО

eec.mn2018-04-02

Өнөөдөр буюу 2018 оны 04-р сарын 02-ны өдөр Орхон аймагт Байгалийн ухааны нэгдмэл олимпиад амжилттай болж өнгөрлөө. Тус олимпиадыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Боловсролын үнэлгээний төв хамтран зохион байгуулсан юм.

    Нийт оролцсон суралцагчдыг материалыг ил тод засаж, дүн оноог гаргалаа. Нийт 104 суралцагч оролцож  Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч С.Уранчимэг 114 оноогоор тэргүүн байр, Т.Цэлмэг 87 оноогоор 2-р байр, А.Мөнхзаяа 84 оноогоор 3-р байр эзэлсэн бол “Орхон Эмпати” сургууль, 14-р сургууль, 13-р сургууль гэх мэт бусад сургуулийн сурагчид онооны дарааллаар 20 хүртэлх байруудыг эзэлсэн байна.