Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЭЕШ-ЫН ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР

eec.mn2018-02-10

Хаан банк

Та Хаан банкны интернэт банкны үйлчилгээг ашиглан төлбөр хийх бол интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт пин кодыг Хаан банкны АТМ болон тухайн карт эзэмшигч өөрийн биеэр банкны теллерээс авахыг анхаарна уу.

Худалдаа хөгжлийн банк

Дээрх банкны карттай бол тус банкны лавлах 19001973 утаснаас, АТМ буюу бэлэн мөнгөний машинаас болон аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Харин ХХБ-ны системээр явдаг (Улаанбаатар хотын банк, Капитал, Капитрон) банкны карттай бол интернэт PIN кодыг авах шаардлагагүй, шууд гүйлгээ хийгдэнэ. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд кодыг асуухгүй бөгөөд гүйлгээ хийгдэхгүй. Иймд кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхжүүлснээр тус кодыг оруулах хэсэг гарч ирэх ба кодыг оруулснаар төлбөр төлөгдөхийг анхаарна уу.

Голомт банк

Хэрэв та Голомт банкны карттай бол тус банкны теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхжүүлснээр төлбөр төлөгдөхийг анхаарна уу. Мөн Голомт банкны картанд төлбөр хийсний дараа 2000 төгрөгөөс багагүй хэмжээний мөнгө үлдэх ёстой байдаг ба үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд дансандаа мөнгө байршуулснаас хойш 2 цагийн дараа гүйлгээ идэвхждэгийг анхаараарай.

Төрийн банк

Төрийн банкны карттай бол тус банкны лавлах 18001881 утаснаас, АТМ буюу бэлэн мөнгөний машинаас болон аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхижүүлснээр төлбөр төлөгдөхийг анхаарна уу.

Хас банк

Хас банкны карттай бол тус банкны лавлах 18001888 утаснаас, аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхжүүлснээр төлбөр төлөгдөхийг анхаарна уу.

Candy

Та мобиком компанийн “Candy” цахим мөнгөөр төлбөрөө төлөх боломжтой. Candy үйлчилгээнд холбогдсон утасны дугаараа оруулж, мессэжээр ирэх TAN кодыг бичиж илгээснээр таны төлбөр төлөгдөх болно. Хэрэв сandy үйлчилгээгээр төлбөрөө бүрэн төлөөгүй бол үлдсэн шалгалтын хураамжийг бусад банкны үйлчилгээг ашиглан төлбөрөө хийнэ үү