Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЦИКЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ” СУРГАЛТ ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

eec.mn2017-12-08

Жайка олон улсын байгууллага болон БСШУСЯ хамтран хэрэгжүүлж буй “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх” PROCESS төслийн хүрээнд “ХӨТӨЛБӨРИЙн менежментийн циклийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ” сургалт 2017 оны 10 дугаар сарын 29-өөс 11 дүгээр сарын 25-ний өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдлаа. Сургалтанд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Эрдмийн Өргөө цогцолбор сургууль,  20 дугаар сургууль, 45 дугаар сургууль, 23-р сургууль зэрэг лаборатори  сургуулийн төлөөлөл 18 хүн хамрагдлаа.

Сургалтын хугацаанд Сайтама их сургууль болон ЖАЙКА олон улсын төв дээр голлон ажилласан ба лекц, дадлага ажил болон туршлага судлах үйл ажиллагаанд оролцсон. Тус сургалтаар хөтөлбөрийн менежмент ба сургуулийн гранд дизайн, агуулгын залгамж холбоо, нэгжийн төлөвлөлт зэргийг хэрхэн боловсруулах талаар судалж суралцлаа.  Туршлага судлах ажлаар  Сайтама их сургуулийн Боловсролын сургуулийн харъяа бага сургууль, Каскабэ хотын Кавабэ бага сургууль, Варабэ хотын 1-р дунд сургуулиудад очиж сургуулийн гранд дизайнтай танилцаж, судалгаат хичээл заах болон хичээлийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд ажиглалт хийлээ.

Сургалтын дүнд Монгол улсын боловсролын бодлого, цөм хөтөлбөрт нийцсэн нэг сургуулийн сургуулийн гранд дизайн боловсруулсан ба байгалийн ухаан, математикийн бага, суурь боловсролын залгамж холбоог гаргаж, тус бүр дээр нэг нэгжийн хөтөлбөр боловсрууллаа.