Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ШАЛГУУЛАГЧДАД

eec.mn2017-08-25

“Элсэлтийн ерөнхий шалгалт – 2017”-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна.

ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байна. ЭЕШ-ын шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулсан.

Элсэлтийн ерөнхий шалгалт нь дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай.

Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай

Шалгалтын анги танхимд дараах зүйлсийг хориглоно

Шалгуулагч шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөнө.

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо

        Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариултыг ЭЕШ дууссанаас хойш долоо хоногийн дараа өдөр тутмын сонинд нийтлэгдэнэ.

ЭЕШ-ын дүн оноог 2017 оны 07-р сарын 01-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn вебсайтаас үзэх боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас

2017 оны 07-р сарын 01-ээс эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараана. ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Хөдөө орон нутагт ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна.
Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.