Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
· 2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2017-2018 оны хичээлийн жилд VI ангид суралцах сурагчийг Шинэ эрин, Шинэ эхлэл сургуульд
· 2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн VIII ангийг төгсөж, 2017-2018 оны хичээлийн жилд IX ангид суралцах сурагчийг Монгол тэмүүлэл сургуульд
· VI ангийн сонгон шалгаруулалтанд оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх;
· IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх;
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ/
3. Сурагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/
4. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын/сургалтын менежерийн/ тодорхойлолт
5. Бүртгэлийн хураамж 25,000 төгрөг байна
6. Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ
Бүртгэлийг 2017 оны 8 дугаар сарын 22 – 28-ныг дуустал 9.00-18.00 цагт Сургууль тус бүр (Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл)-ийн хичээлийн байранд зохион байгуулна.
· Шинэ эрин сургууль: БГД, 4-р хороо, Замчдын гудамж, Шинэ эрин сургуулийн байр
· Шинэ эхлэл сургууль: БГД, 18-р хороо, Дилав хутагтын гудамж, Шинэ эхлэл сургуулийн байр
· Монгол тэмүүлэл сургууль: ХУД, Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, 115-р сургуулийн байр
VI ангийн сонгон шалгаруулалтад математикийн хичээлээр, IX ангийн сонгон шалгаруулалтад математик, англи хэлний шалгалтыг тестээр тус тус авна.
Шалгалтыг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагаас, сургууль тус бүр нэгэн зэрэг зохион байгуулах тул зөвхөн нэг сургуульд бүртгүүлнэ.
Сонгон шалгаруулах шалгалт зохион байгуулах удирдамжийг Сургууль тус бүр (Шинэ эрин: www.newera.edu.mn, Шинэ эхлэл: www.newbeginning.edu.mn, Монгол тэмүүлэл: www.mongolaspiration.edu.mn)-ийн цахим хуудаснаас үзнэ үү.
Шалгалтын дүнг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сургууль тус бүрийн цахим хуудсаар мэдээлнэ.
Жич: Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу. Тодруулгыг Сургууль тус бүр (Шинэ эрин 77228484, Шинэ эхлэл 77110191, Монгол тэмүүлэл 77110239)-ийн дугаарын утсаар лавлана уу.
ЭЛСЭЛТИЙН КОМИСС