Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР ХИЙХ ЗААВАР

eec.mn2017-02-15

Монгол хэлбичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчид eec.mn цахим хуудсаар бүртгүүлээд шалгалтын төлбөрөө интернэтээр төлнө. Монгол хэлбичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт тус бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх юм. Бүртгэлийн хураамжийг аль ч арилжааны банкны виза болон мастер картаар хийх боломжтой.

Тухайн карт нь зөвхөн бүртгүүлэгчийнх байх албагүй бөгөөд бусдын \ эцэг эх, багш, асран хамгаалагч \ картыг ашиглаж болно. Харин зөвшөөрөлгүй ашиглаж болохгүйг анхаарна уу. Бүртгэлийн хураамжийг төлөхдөө банкны картан дээрх мэдээллийг зохих газарт нь үнэн зөв оруулахад хангалттай бөгөөд та аль нэг банк дээр очих, бэлэн мөнгө тушаах шаардлагагүй юм.

Бүх банкны карт нь интернэтээр гүйлгээ хийх эрх бүхий 4 оронтой код асуух бөгөөд кодыг тухайн банкны салбарт хандан авч болно. Тухайлбал та Худалдаа хөгжлийн банкны карттай бол тус банкны лавлах 1900-1973 утаснаас, АТМ буюу бэлэн мөнгөний машинаас болон аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй. Иймд кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхжүүлснээр тус кодыг оруулах хэсэг гарч ирэх ба кодыг оруулснаар төлбөр төлөгдөхийг анхаараарай. Төлбөр төлөгдснөөр таны бүртгэл баталгаажих болно.