Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД

eec.mn2016-02-23

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД

МХБШ-ын сэдэв даалгаврын бүтэц нь монгол хэл-уранзохиол хичээлийн агуулгын хүрээнд нийцсэн байхаас гадна монгол бичгийн унших чадварыг сорьсон байж болох ба тест даалгаврын олон хэлбэрийг ашиглаж боловсруулагдана.

МХБШ-ын жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад байршуулж нийтэд хүргэх тул нийт суралцагч, багш нар татаж авч ашиглах боломжтой байна.

Шалгалтын материал нь 2 хэсэгтэй байх бөгөөд 1 дүгээр хэсэг нь олон хариултаас сонгох хэлбэрийн, 2 дугаар хэсэг нь задгай хэлбэрийн /эх зохиох, богино хариултаар нөхөх гэх мэт/ даалгавруудаас бүрдэнэ.Шалгалтын гүйцэтгэх хугацаа 100 минут байна.

ШАЛГАЛТЫН ЖИШИГ ДААЛГАВАР ТАТАХ.   PDF ХУВИЛБАР

ШИНЭЭР ХУВИЛБАР НЭМЭГДЛЭЭ. ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ!! 

МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ТУСЛАМЖ

МОНГОЛ БИЧГИЙН ФОНТ ТАТАХ

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН АГУУЛГЫН ХҮРЭЭ

Агуулгын хүрээ Үнэлгээний шалгуур Жишиг даалгавар
1 Уншаад ойлгох чадвар
  • Сонгосон бүтээвэр, үг, өгүүлбэр, цогцолбор нь эхийн агуулгад гүйцэтгэж байгаа үүргийг тайлбарлаж чадаж байгаа эсэх
  • Эхийн уран дүрслэл, ур маягийг тодорхойлж байгаа эсэх
  • Эхийн доторх шууд ба шууд бус нэрлэлтийн харьцааг тодорхойлж чадаж байгаа эсэх
  • Эхээс тогтвортой ба тогтворгүй хэлц нэгжээр утга санааг олж илэрхийлж сурсан эсэх
  • Эхийн бүтцээс тоо чанар, орон цагийн болон харьцааны утга илэрхийлсэн байдлыг тайлбарлаж байгаа эсэх
  • Эхийг цогцолбороор зааглаж, тэдгээрийг өгүүлбэр, үг, бүтээврээр задалж, тус бүрийн харьцаа өвөрмөц онцлогийг тодорхойлж сурсан эсэх
  • Уншсан ба сонссон эхийн агуулгын бүтэц, зохиомжийн хэв шинжийг тодорхойлох, гол ба дагалдах санааг ялган тодорхойлж байгаа эсэх
  • Эхээс зохиогчийн гол санааг илэрхийлсэн үг, өгүүлбэр, хэсгийг олж чадаж байгаа эсэх
  • Эхэд зохиогчийн гол санааг дэлгэрүүлсэн хэсгийг олж тайлбарлаж сурсан байгаа эсэх
Б. Догмид “Хөдөөгийн араншин”
2 Зөв бичгийн дүрмийн алдаагүй бичих чадвар
  • Үгийн бүтцээс нэрийн тийн ялгал, хамаатуулах нөхцөл, үйлийн холбох ба төгсгөх нөхцөлүүдийг ялгаж чаддаг эсэх
  • Нэр ба үйл үндэст холбогдох нөхцөлийг зөв залган бичиж сурсан эсэх
  • Оноосон нийлмэл нэрийг зөв бичдэг эсэх
  • Үүсмэл үгийн бүтсэн аргыг тодорхойлж чаддаг эсэх
  • Зөв бичгийн болон цэг тэмдгийн дүрмийн хэрэглээний чадвар
Ж. Лхагва “Арван долоотой байхад” хэсгээс
3 Монгол бичгээр бичсэн эх, өгүүлбэр хөрвүүлэх чадвар
  • Монгол бичгийн зурлага, үсгийг нэрлэж чаддаг эсэх
  • Монгол бичгээр бичсэн үг, өгүүлбэр, эхийг уншиж чаддаг эсэх
  • Монгол бичгийн төрөл бүрийн /дармал, бичмэл/ бичвэр уншиж чаддаг эсэх
  • Монгол бичгээр бичсэн өгүүлбэрийг кирилл үсгээр хөрвүүлэн бичих чадвартай эсэх
  • Кирилл бичгээр бичсэн эх, өгүүлбэрийг монгол бичгээр хөрвүүлэн бичих чадвартай эсэх /өвөрмөц болон, уламжлалт бичлэгтэй үгсээс бусад/
“Бодол гүйцдэг монгол бичиг” шүлгийн хэсгээс
4 Эх зохион найруулан бичих чадвар
  • Сонгосон сэдвээр эх зохион найруулж бичихдээ найруулгын төрөл, хэв маягийн онцлог ялгагдахаар бичсэн эсэх
  • Зохион бичихдээ бичигчийн сэтгэгдэл, үзэл бодол, үнэлэлт дүгнэлт илэрхийлсэн эсэх
  • Зохион найруулж бичихдээ дараах шаардлагыг хангасан эсэхийг харгалзана:
  • Утга зохиолын хэлний хэм хэмжээ, учирзүйн үүднээс зөв эсэх
  • Утга, агуулга, найруулга, зориулалтын үүднээс оновчтой эсэх
  • Сонсогч, уншигчдын сэтгэлд нөлөөлөхөөр яруу сонсголонтой эсэх
  • Үг, өгүүлбэрийн хэлбэр, юмны утга чанарыг илэрхийлэх хэрэглүүрийн хувьд төгөлдөр баялаг эсэх
  • Зохион найруулсан эх нь найруулгын шаардлагыг хангасан эсэх
  • Хэлний нэгжүүд нь илүүдсэн, дутсан, буруу нуршиж давтсан эсэх
  • Хэлний нэгжүүдийг оновчтой сонгосон эсэх
  • Баримтын ба учирзүйн алдаа байгаа эсэх
  • Хэлний гоозүйн алдаа байгаа эсэх
“Миний бахархан дуурайх хүн” үгийн тоо 150-180