1. 5-р ангийн математикийн хичээлийн жишиг даалгавар ХУВИЛБАР A B C D БОДОЛТ ТҮЛХҮҮР
2. 9-р ангийн математикийн хичээлийн жишиг даалгавар ХУВИЛБАР A B C D ТҮЛХҮҮР
3. 5-р ангийн монгол хэлний хичээлийн жишиг даалгавар ХУВИЛБАР A B C D ҮНЭЛГЭЭ ТҮЛХҮҮР
3. 9-р ангийн монгол хэлний хичээлийн жишиг даалгавар ХУВИЛБАР БҮГД ТҮЛХҮҮР
4. 5-р ангийн “Хүн байгаль” хичээлийн жишиг даалгавар ХУВИЛБАР БҮГД ТҮЛХҮҮР
5. 9-р ангийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн жишиг даалгавар ХУВИЛБАР A B C D ТҮЛХҮҮР
6. 9-р ангийн байгалийн ухааны хичээлийн жишиг даалгавар ХУВИЛБАР A B C D ТҮЛХҮҮРАнхааруулга:
Хэрвээ татаж авсан файл нь танигдахгүй байвал
програм татаж авна уу.
БШУСайдын 2013 оны 08 дугаар сарын 16 ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын 4,2 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн авч буй ЕБС-ийн улсын шалгалтын зорилго нь суралцагсадын мэдлэг, чадвар тэдгээрийн хэрэглээний чадварыг бодитойгоор үнэлж, үндэсний хэмжээнд бага, суурь боловсролын чанарын үнэлгээ хийхэд оршино.
Улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудаас түүврийн аргаар шалгалтад хамрагдах сургуулиудыг сонгож авна.
Нэгдмэл агуулга бүхий улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:
- 5-р ангийн байгаль шинжлэлийн шалгалт “Хүн байгаль” хичээлийн агуулгыг
- 9-р ангийн байгалийн ухааны шалгалт “Биологи”, ”Газарзүй”, “Физик”, “Хими” хичээлүүдийн агуулгыг
- 9-р ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл” хичээлүүдийн агуулгыг
- 9-р ангийн монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уранзохиол” хичээлүүдийн агуулгыг
Хичээл тус бүрийн жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад 02 сарын 25-нд байршуулж нийтэд хүргэнэ.
Улсын шалгалтыг нэгдсэн байдлаар Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг эхэлж, дуусна. Шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.
№ | Боловсролын түвшин /анги/ |
Шалгалтын агуулга | Шалгалт авах өдөр |
1 | Бага боловсрол /5-р анги/ |
Монгол хэл | 2014 оны 3-р сарын 25 |
2 | Математик | 2014 оны 3-р сарын 26 | |
3 | Байгаль шинжлэл | 2014 оны 3-р сарын 27 | |
4 | Суурь боловсрол /9-р анги/ |
Монгол хэл /нэгдмэл агуулга/ |
2014 оны 3-р сарын 25 |
5 | Математик | 2014 оны 3-р сарын 26 | |
6 | Байгалийн ухаан /нэгдмэл агуулга/ |
2014 оны 3-р сарын 27 | |
7 | Нийгмийн ухаан /нэгдмэл агуулга/ |
2014 оны 3-р сарын 27 |
5, 9-р ангийн сурагчид улсын шалгалтын сэдвийн тестийг хариултын хуудас дээр бөглөх тул хариултын хуудсыг БҮТ-ийн www.eec.mn цахим хуудаснаас татан авч урьдчилан хариултын хуудастай ажиллах дадлага хийх нь зүйтэй.
5, 9-р ангийн улсын шалгалтын дүн нь тухайн сурагчийн төгсөх шалгалтын дүн болохгүй. Улсын шалгалтын үр дүнгээр сургууль, багш, сурагчдыг эрэмбэлж харьцуулан дүгнэхгүй болно.