Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

МИДСК-ын 2012 онд оюутан элсүүлэх журам

eec.mn2012-02-27

АЙМАГ, ОРОН НУТГААС МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН

ГИШҮҮН ИХ,  ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 2012 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл.

1. Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их,  дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. Хуваарь сонгуулах, оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн салбар комисс аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, боловсрол, соёлын  газартай  хамтран зохион байгуулна. Элсэлтийн ажлын явц, үйл ажиллагаанд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын туслалцааг холбогдох асуудлаар байнга авч ажиллана.

3. Элсэлтийн салбар комиссын ажиллах удирдамж, элсэлтийн холбогдолтой дүрэм журмыг багтаасан гарын авлага, ерөнхий зохион байгуулалт, удирдлагаар хангах асуудлыг МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн төв комисс хариуцана.

4. Аймаг, орон нутагт ажиллах Салбар комисс нь БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, 2008 оны 54 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлт, энэ журамд нийцүүлэн гаргасан тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтлан ажиллана.

5. Элсэлтийн салбар комисс нь боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан МИДСК-ын гишүүн төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хяналтын тоо, төрийн бус өмчийн тухайн сургуулийн өгсөн хяналтын тоог хатуу баримтлан ажиллана. Энэ хяналтын тоог элсэлтийн үед олон нийтэд хамгийн хүртээмжтэй байдлаар мэдэгдэж хуваарь сонголтын явцад хяналт тавих боломж олгоно.

6. Элсэлтийн төв комисс гишүүн сургуулиудын элсэлтийн журмыг үндэслэн элсэлтийн ажлыг зохион байгуулах бүлгийн судалгааг гаргаж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлнэ. Энэ элсэлтийн бүлгийн саналын дагуу Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын онооны жагсаалтыг өөрийн журмын дагуу аймаг, хичээл тус бүрээр болон хавсарсан шалгалтын(2 шалгалт өгсөн бол зохих харьцаагаар хувилан ерөнхий оноог) оноог элсэлтийн бүлэг бүрээр гаргана. Энэ асуудлыг хоёр байгууллагын хоорондын гэрээгээр зохицуулна.

7. Ерөнхий шалгалт өгсөн хүмүүсийн онооны жагсаалтын баазыг Боловсролын үнэлгээний төв CD-д бичиж Элсэлтийн төв комисст хүлээлгэн өгнө. Энэ онооны жагсаалт нь МИДСК-ийн гишүүн сургуулиудад оюутан элсүүлэх албан ёсны үндсэн баримт болно.

8. МИДСК-ийн гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг 2012 оны 7 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд элсэлтийн салбар комисс зохион байгуулна. Аймаг, орон нутагт хуваарь сонгуулан оюутан элсүүлэх ажлын зохион байгуулалт, цагийн хуваарийг элсэлтийн салбар комисс зохион байгуулна.

 

Хоёр. Мэргэжил сонгуулах

9. МИДСК-ийн гишүүн сургуульд элсэх хүсэлтэй, ерөнхий шалгалт өгч их дээд сургуульд элсэх болзол хангасан хүмүүс элсэх сургууль, мэргэжлийн чиглэлээ тодорхойлсон зохих загварын өргөдлийг элсэлтийн салбар комисст өгнө. Энэхүү  өргөдөл гаргасан этгээд нь БСШУ-ны сайдын баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын 24 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн оршин суугч иргэн байна. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягыг үндэслэл болгон оршин суугчыг тогтооно. Энэхүү журмын 15-д заасан шаардлагыг хангаагүй хүний өргөдлийг хүлээн авахгүй.

10. Салбар комиссын гишүүд нь мэргэжил сонгуулах бүлгийн хуваарийг үнэн зөв хийж, сайтар нягтлан шалгасны дараа олон нийтэд мэдээлэн хуваарь сонгуулах бүлгийн жагсаалтыг гаргана. Элсэлтийн бүлэг, онооны дарааллыг тогтоох үндэслэл нь тодорхой мэргэжлүүдээр элсэхэд өгөх МИДСК-ын элсэлтийн журамд заасан ерөнхий шалгалт, тухайн шалгалтыг өгөхдөө элсэгчээс авсан хэмжээст оноо, анхны оноо болно.

11. Боловсролын үнэлгээний төвийн гаргасан онооны жагсаалт, түүнд олгосон батламжийг үндэслэн хуваарь сонгуулах ажлыг их, дээд сургууль, коллежид  элсэх хүсэлт гаргасан хамгийн өндөр оноотой хүнээс эхлэн тухайн бүлгээс мэргэжил сонгоно. Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдад олгосон батламж, элсэлтийн комисст өгсөн онооны жагсаалт, интернетэд тавигдсан оноо нь зөрөх тохиолдол гарвал орон нутгийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчаар шалгуулан тогтооно.

12. Их, дээд сургууль, коллежид тухайн жилд элсээгүй иргэн 2011 онд ерөнхий шалгалт өгсөн батламжийн оноогоор бүртгүүлэн хуваарь сонгож болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2012 онд дахин ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд  илүү оноотой зөвхөн нэг батламжаар онооны жагсаалтанд орох эрхийг элсэгч эдэлнэ.

13. Элсэгчид нь сургууль, мэргэжлээ сонгох саналаа Салбар комисст гаргахын өмнө сонгож болох мэргэжлийн чиглэлээ эцэг, эх, асран хамгаалагчтайгаа ярилцан зөвлөж сайтар шийдэн комиссын гишүүдийн хуваарь сонгуулах ажлыг шуурхай явуулах бололцоогоор хангахад анхаарал тавина. Хуваарь сонголт явагдаж байгаа үед их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд өөрийн биеэр заавал ирсэн байна. Их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд хуваарь сонгуулах үед хүрэлцэн ирээгүй  бол  олон нийтэд ил тод зарлан мэдэгдэж, олонхийн эрх ашгийг хүндэтгэн дараагийн этгээдэд хуваарийг сонгуулна. Тухайн бүлгээс хуваарь сонгох үед хоцорсон этгээд ирсэн даруй тохирох бүлгийн байгаа ?