Боловсролын үнэлгээний төв нь элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын дүн, оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо гэсэн гурван үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг. Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ юм. Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг. Проценталь нь шалгуулагч тухайн хичээлийн жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм.