Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/148 дугаар тушаалын дагуу Боловсролын үнэлгээний төвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян – 2018”-ыг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Боловсролын үнэлгээний төвийн Хуулийн зөвлөх, санал, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн З.Дайриймаа нийт албан хаагчдад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” талаарх сургалтыг зохион байгууллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдэг нь хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлдэг байна.