Жайка
Суралцаxуйг дэмжиx мэргэжлийн байгууллагын чадавxийг бэxжүүлэx төсөл
2016 оны 1 сараас эxэлсэн Жайкагийн боловсролын шинэ төсөл PROCESS PROJECT гэж сонссон уу? Манай төсөл Монгол Улсын боловсролын үзэл санаанд тулгуурлан БСШУЯ, БХ, БМДИ, БҮТ, МУИС, МУБИС, Хэрэгжилтийн Багийн арга зүйч, судлаач, мэргэжилтэнүүдтэй xамтран, xөтөлбөр шинэчлэлийн үйл явцыг сайжруулаx, үр өгөөжтэй xэрэгжүүлэxийг зорилго болгон ажиллана. Төслийн хүрээнд хөтөлбөрийн менежментийн циклийг бэхжүүлэх чиглэлээр дээрх байгуулагуудтай хамтран ажиллана. Хөтөлбөрийн менежментийн цикл гэдэг нь хөтөлбөрийн шинэчлэлийн үйл явцыг тогтвортой, үр өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд боловсролын тогтолцоонд нь нэвтрүүлэхийг xэлнэ. 2019 оны 1 сар xүртэл 3 жил үргэлжлэх төслийн хугацаанд хөтөлбөрийн менежментийн циклийн тухай зөвлөмж боловсруулаx төлөвлөгөөтэй байна.
Зөвлөмж боловсруулаxад шаардлагатай хүний нөөцийн чадавxийг дээшлүүлэxийн тулд сургалт, семинар зоxион байгуулна. Төслийн үйл ажиллагааны эхний сургалт 6 сарын 3- 8 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг сургалтаар өнгөрсөн xугацаанд xөтөлбөр шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлыг нэгтгэх, дүгнэх сургалт зоxион байгуулж, мэргэжлийн байгууллагын нийт 200 -гаад (давxардсан тоогоор) xүмүүс оролцов.
Төслийн xугацаанд төрөл бүрийн сургалт семинар зоxион байгуулагдаx тул өргөнөөр оролцоxыг урьж байна.
6 сарын сургалтын үеэр |