Жайка олон улсын байгууллага болон БСШУСЯ хамтран хэрэгжүүлж буй “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх” PROCESS төслийн хүрээнд “ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮНЭЛЭХ, САЙЖРУУЛАХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” сургалт 2016 оны 10 дугаар сарын 30-ээс 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдлаа. Сургалтанд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, МУИС, МУБИС гэсэн 5 байгууллагын төлөөлөл 10 хүн хамрагдлаа.
Тус сургалтаар Японы хичээлийн шинэ санаа боловсруулах арга зүйтэй танилцсан бөгөөд Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг чанарын үнэлгээний даалгаварт анализ хийж хичээлийн арга зүйн санаа боловсруулахад суралцлаа.
Сургалтын хугацаанд Сайтама их сургууль болон ЖАЙКА олон улсын төв дээр голлон ажилласан ба лекц, дадлага ажил болон туршлага судлах үйл ажиллагаанд оролцсон.
Тухайн баг бүрэлдэхүүн нь Япон улсын БСШУТС-ын яам, Боловсролын Бодлого судлалын үндэсний төв, JICA, Сайтама боловсролын их сургууль, Сайтама мужийн Боловсролын нэгдсэн төв, Сайтама их сургуулийн Боловсролын сургуулийн харъяа бага сургууль, Вараби хотын боловсрол судалгааны групп, Вараби хотын Хигаши бага сургууль зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай нь танилцлаа.
Төслийн хүрээнд хамтран ажилладаг байгууллага болон төслийн багийн нийт
гишүүддээ талархал илэрхийлье!
Холбогдох линк: http://www.saitama-u.ac.jp/news_archives/2016-1124-1336-9.html