Ковид-19 ийн нөлөөнөөс үүдэлтэй ЕБС-ийн хичээл, сургалтын алдагдал, сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг энэ хичээлийн жилээс эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр БШУЯ, мэргэжлийн байгууллагууд хамтран боловсруулсан бөгөөд энэхүү төлөвлөгөө, холбогдох удирдамж, төлөвлөгөө, арга, аргачлалтай холбоотойгоор:
1. Сурагчдын нийгэм, сэтгэл зүйн байдлыг дэмжих “Ногоон гэрэл” үйл ажиллагааны удирдамж”
2. “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах түр сургалтын төлөвлөгөө”
3. “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны удирдамж”
4. “Бие даан суралцах ажлын дэвтэр боловсруулах арга зүй”
5. “Сургууль завсардаж болзошгүй хүүхдийг илрүүлэх судалгааны арга зүй” гэсэн 5 сэдвийн хүрээнд ЕБС-ийн багш, удирдах ажилтнуудын оролцоотой хэлэлцүүлгийг 8 сарын 04,05,06-ны өдрүүдэд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн 834 сургуулийн багш, удирдах ажилтан, боловсролын газрын мэргэжилтэн нийт 6211 хүн оролцохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгүүдэд нийт 2648 хүн оролцож байна.