Боловсролын салбарын төсвийн цахим шилжилтийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, БШУЯ-ны удирдлагууд болон нийслэл, орон нутгийн цэцэрлэг, сургуулийн санхүүч, нягтлан бодогч нарын төлөөлөл оролцлоо.
Боловсролын салбар цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь төсвийн цахим шилжилт юм. Ингэснээр жил бүр төсөвлөдөг 1,7 их наяд төгрөг болон 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бүрдэж эхэлж байна.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор богино хугацааны дотор одоогийн жилд гарч байгаа зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэж байна. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Цахим төсөв нь боловсролын салбарт гарч буй том хэмнэлт гэж ойлгож болно. Бид эхний ээлжинд сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн хүрээнд төсвийн шинэчлэлийг хийнэ” гэдгийг онцоллоо.
![](https://eec.mn/wp-content/uploads/2021/06/03-1.jpg)
![](https://eec.mn/wp-content/uploads/2021/06/04-1.jpg)
ЦАХИМ ТӨСВИЙН ТӨСӨЛД ШИЛЖСЭНЭЭР…
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)