2019.10.20-2019.11.02-ны хугацаанд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КOICA/, Солонгосын сургалтын хөтөлбөр, үнэлгээний байгууллага /KICE/- аас зохион байгуулсан “Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх сургалт”-нд БСШУСЯ-ны харьяа БҮТ, Боловсролын хүрээлэн, БМДИ-ийн удирдлага, арга зүйч, мэргэжилтнүүд болон ЕБС-ийн багш нарын төлөөлөл бүхий баг хамт олон хамрагдлаа.
Сургалтаар XXI зууны боловсролын чиг хандлага, ур чадварт суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сурагч төвтэй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, мониторинг хийх, багшийн арга зүй, хамтын ажиллагаа, сурагчийн үнэлгээний чадавхыг сайжруулах асуудлыг цогцоор нь авч үзэж, сургалтын явцад БНСУ-ын Сургалтын хөтөлбөр, үнэлгээний институт /KICE/ болон KERIS /korea education and research informasion service/ байгуулага дээр зочлон орчин үеийн МХХТ-ийг нэвтрүүлсэн загвар анги танхимыг үзэж, мэдээлэл, туршлага солилцлоо.