ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ЦАХИМ ХҮСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ
БШУ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын ЗУРГААДУГААР бүлэгт заасны дагуу улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үүнд:
Кембрижийн AS, A,
IB- International Baccalaureate
TOEFL/IBT/
PTE
IELTS
SAT
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.
ОЮУТАН, СУРАЛЦАГЧ-ЦАХИМ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:
Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудсын хуулбар
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
Боловсролын үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах 2 замаар харна.
Үүнд:
www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсний “Дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.
Холбоо барих утас: 70119498