Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын зарим зүйл заалтад өөрчлөлт орсон. Тухайлбал:
Их, дээдсургууль, коллежидэлсэнсуралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэншалгуулагчньМонгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө.
Иргэдэд илүү нээлттэй, ил тод, хүртээмжтэй байлгах үүднээс энэ жилийн ЭЕШ-ын зарим үйл ажиллагааг сайжруулах, бараа материал, үйлчилгээний үнэ тариф өссөнтэй холбоотойгоор ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамжийг 5800 төгрөг, батламж хуудсыг 700 төгрөг болгосон.
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ынбайр, ангитанхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2014 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mnсайтаас хэвлэн авна.
Шалгалтын хуваарь:
Сар/Өдөр | Цаг | Хичээл |
06 сарын 14 өдөр | 12:00 – 13:40 | Монгол хэл бичиг |
06 сарын 16 | 10:00 – 11:20 | Орос хэл |
13:00 – 14:40 | Хими | |
16:00 – 17:20 | Англи хэл | |
06 сарын 17 | 08:30 – 09:50 | Монгол Улсын Түүх |
11:30 – 13:10 | Математик | |
14:30 – 15:50 | Биологи | |
17:00 – 18:20 | Монгол хэл | |
06 сарын 19 | 08:00 – 09:40 | Физик |
11:30 – 12:50 | Нийгмийн тухай мэдлэг | |
14:20 – 15:40 | Газарзүй |
Монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ.
Шалгалтыг 06 сарын 14-нд зохион байгуулна. Шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ.
Заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж авахгүй.
5, 9-р ангийн сурагчдаас түүврийн аргаар сурлагын амжилтыг үнэлэх үндэсний судалгаа хийнэ.
Улсын шалгалтын үр дүн нь бага, суурь боловсролын сурлагын амжилтын чанарыг сайжруулахад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, цаашид бодлогын чиглэлийг тодорхойлоход зориулагдана.
5, 9-р ангийн улсын шалгалтыг улсын хэмжээнд Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
Шалгалтын хуваарь:
№ | Боловсролын түвшин /анги/ |
Шалгалтын агуулга | Шалгалт авах өдөр |
1 | Бага боловсрол /5-р анги/ |
Монгол хэл | 2014 оны 3-р сарын 25 |
2 | Математик | 2014 оны 3-р сарын 26 | |
3 | Байгаль шинжлэл | 2014 оны 3-р сарын 27 | |
4 | Суурь боловсрол /9-р анги/ |
Монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/ | 2014 оны 3-р сарын 25 |
5 | Математик | 2014 оны 3-р сарын 26 | |
6 | Байгалийн ухаан /нэгдмэл агуулга/ | 2014 оны 3-р сарын 27 | |
7 | Нийгмийн ухаан /нэгдмэл агуулга/ | 2014 оны 3-р сарын 27 |
Улсын шалгалтын сэдэв даалгаврын бүтэц нь 5, 9-р ангийн монгол хэл, математикийн хичээлийн тест, задгай хэлбэрийн даалгавар хосолсон, байгаль шинжлэл, нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээл тестийн хэлбэртэй байхаар боловсруулагдана.
Нэгдмэл агуулга бүхий улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:
- 5-р ангийн байгаль шинжлэлийн шалгалт “Хүн байгаль” хичээлийн агуулгыг
- 9-р ангийн байгалийн ухааны шалгалт“Биологи”,”Газарзүй”, “Физик”, “Хими” хичээлийн агуулгыг
- 9-р ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл” хичээлийн агуулгыг
- 9-р ангийн монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уранзохиол” хичээлийн агуулгыг
Хичээл тус бүрийн жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад байршуулж нийтэд хүргэнэ.
5, 9-р ангийн улсын шалгалтын үнэлгээ нь сурагчийн хувийн хэрэг, боловсролын гэрчилгээ гэх мэт албан бичиг баримтанд тэмдэглэгдэхгүй болно.