БҮРТГҮҮЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
ЭЕШ-ийн бүртгэл эхэлж байна гэдэг бол 11-р анги төгсөгчдийн хувьд цаашид эзэмших мэргэжлийн баримжаандаа үндэслэж ЭЕШ-аар шалгуулах хичээлүүдийн сонголтоо хийдэг билээ. Шалгуулах хичээлийнхээ агуулгыг нарийн судлаж, ерөнхий шалгалтын даалгаврын эмхэтгэлүүд болон бусад хэрэглэгдэхүүнтэй чанартай ажиллах чадвар нь та бүгдийн хувьд өндөр амжилт үзүүлэх нөхцөл бүрдэх учиртай. Нөгөө талаар ЭЕШ нь боловсролын стандарт хангалтыг тогтоох зорилго агуулдаггүй харин цаашид ахисан түвшинд суралцах чадварыг үнэлж дүгнэх зорилго чиглэлтэй байдаг учир шалгалтын даалгавар нь харьцангуй хүндэвтэр, хариуцлагатай түвшинд зохиогддог гэдгийг эрхэм та бүхэндээ сануулах нь зүйтэй болов уу. Ингээд та бүхэнд ЭЕШ-даа хэрхэн бүртгүүлэх, юунд анхаарах талаар багахан зөвлөмж өгье.
- Онлайн бүртгэлийн хамгийн эхний алхам бол “Одоо ЕБС-д суралцдаг эсэх асуулга”-аас сонголт хийх юм. 2013 оноос өмнөх оны төгсөгчид энэхүү асуулгад одоо суралцаж буй их, дээд сургууль, коллежийг одоо суралцаж буйд оруулахгүйг анхаараарай.
- “Хувийн мэдээлэл” оруулах алхамд суралцагчид онцгой анхаарал тавих хэрэгтэй. Учир нь энэхүү хувийн мэдээлэл “батламж хуудас” болон шалгалтын бусад материалд тавигдах тул алдаатай мэдээлэл оруулахаас сэргийлээрэй. Тухайлбал: суралцаж буй сургууль, аймаг дүүрэг, овог нэр, регистрийн дугаар, хүйс, и-майл хаяг утасны дугаараа үнэн зөв бичээрэй. Энд алдаа гаргаснаас болж суралцагчид өөрсөддөө нэлээд төвөг учруулдаг юм шүү.
- Хичээл сонголт хийхдээ аав ээж, багш нартайгаа сайтар зөвлөлдөөрэй. Учир нь бүртгүүлэгчид бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой ба хичээл солих, хасуулах боломж байдаггүйг сайтар анхаараарай. Мөн шалгалтын бүртгэлээ цуцлахад бүртгэлийн хураамжийн 50 хувийг суутгадаг болохыг анхаарна уу?
- Бүртгэлийн дараагийн алхам нь хичээл заадаг багшийг сонгох юм. БҮТ-ийн мэдээллийн баазад нийт ЕБС-ийн ЭЕШ- өгдөг хичээл заадаг бүх багш нарын мэдээлэл орсон байгаа болно. Хэрвээ хичээл заадаг багшийн мэдээлэл байхгүй бол “байхгүй байна” гэсэн нүдийг сонгож багшийн мэдээллийг нэмж оруулж болно. Харин өмнөх оны төгсөгчид ийм сонголт хийхгүй болно.
- Дараагийн алхамд “хувийн мэдээлэл”-ээ нягтлан шалгаад “батлах” товчийг дараарай. Хэрвээ ямар нэг хувийн мэдээлэл буруу орсон бол “шинээр бүртгүүлэх” товчийг дарж бүртгэлийг дахин эхлүүлж болно. “Батлах” товчийг дарсан тохиолдолд танд БҮТ-өөс и-майл хаягийн баталгаажилт очих бөгөөд хариу бичих шаардлагагүй болно. Харин ийм баталгаажилт ирэхгүй бол өөр и-майл хаягаас дахин бүртгүүлээрэй. Танд ирүүлсэн и-майл хаягийн баталгаажилтад таны оруулсан бүх мэдээлэл байгаа бөгөөд үргэлжлүүлэх холбоос дээр дарснаар “төлбөрийн хэсэг”-т шилжих болно.
- 2013 оны ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 4800 төгрөг, хэдэн ч шалгалт өгөхөөр сонгосон нэг батламж авах тул батламж хуудасны 700 төгрөг тус бүрийг аль ч арилжааны банкны мастер болон виза картад бүртгэлээс өмнө /2 цагаас өмнө/ байршуулсан байх шаардлагатай. Энэхүү банкны карт нь зөвхөн бүртгүүлэгчийнх байх албагшүй ба бусдыг банкны картыг зөвшөөрөлгүй ашиглаж болохгүйг анхаарна уу. Бүртгэлийн хураамжийг төлөхдөө банкны картан дээрх мэдээллийг зохих газарт нь үнэн зөв орулахад хангалттай бөгөөд та аль нэг банк дээр очих, бэлэн мөнгө тушаах шаардлагагүй болно. Харин хөдөө орон нутгийн бүртгүүлэгчдийн хувьд БҮТ-ийн PAY CODE ашигладаг тул орон нутгийн бүртгэгчийн зөвлөмжийг дагаарай.
- Зургаа хэрхэн орулах вэ? 150*200 пиксэль хэмжээтэй, 75 dfi нягтралтай, цайвар фонны өмнө нарны шил, малгайгүйгээр цэх сууж сүүлийн 3 сард авхуулсан зурган файлыг зааврын дагуу татаж оруулна. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулдаггүйү анхаараарай.
8. Энэ бүхний эцэст таны и-майл хаяганд бүртгэлийн дугаар нууц үг очих бөгөөд шалгуулагчийн буланд тэдгээрийг ашиглан нэвтэрч “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авснаар бүртгэлийн үйл ажиллагаа дуусна.