Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн санхүүжилтээр БШУЯ, БҮТ-өөс “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, зөвлөмжийг танилцуулах, шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах” вакум болон цахим сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны хооронд зохион байгууллаа.
Сургалтад аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн
Монгол хэл, уран зохиолын – 2884
Түүх, нийгэм судлалын – 904
Англи хэлний – 2719
Хөгжмийн – 953
Биеийн тамирын – 987
Математикийн – 1960
Орос хэлний – 555
Физикийн – 839
Биологи, эрүүл мэндийн – 924
Бага ангийн – 5762
Химийн – 930
Мэдээллийн технологийн – 632
Дүрслэх урлаг, дизайн технологийн – 982
Газар зүйн – 584 нийт 22000 багш, аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтад идэвхтэй оролцсон нийт багш, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд, сургалтын зохион байгуулалтад хамтарч ажилласан байгууллага, сургагч багш нартаа талархал илэрхийлье.
Боловсролын үнэлгээний төвөөс “Хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”, “Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх зөвлөмж”-ийг боловсролын түвшин, анги, судлагдахуун бүрээр боловсруулан хэвлэмэл болон цахим хэлбэрээр багш, боловсролын газар, хэлтсүүдэд хүргэж байгаа ба та тус гарын авлагыг http://ebook.eec.mn цахим хуудаснаас татаж авах боломжтой.