2018 онд БСШУС-ын сайдын А/425 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс “Хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”, “Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх зөвлөмж”-ийг боловсролын түвшин, анги, судлагдахуун бүрээр боловсруулан хэвлэмэл болон цахим хэлбэрээр та бүхэнд хүргэж байна. Багш, боловсролын байгууллагын ажилтан, судлаачид та бүхэн https://ebook.eec.mn/ цахим хуудсаар дамжуулан дээрх гарын авлагыг татан авч өөрийн ажил, судалгаандаа хэрэглэх бүрэн боломжтой.