Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарихаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдсэн. Энэхүү ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт БШУЯ болон харьяа байгууллагууд нэгдэж 2021 оны 10-р сарын 06-ны өдөр “Баянгол агропарк”-т мод тарилаа.