Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар Монгол улсын түүх хичээлээр эхэллээ. Шалгалт эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын холбогдох хүмүүс 84 дүгээр сургуульд ажиллаж, шалгалтын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд танхимын сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд байна гэдгийг онцоллоо. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй нийт төгсөгчдөд амжилт хүслээ.
Маргааш хими, газар зүй, нийгэм судлалын хичээлээр шалгалт үргэлжилнэ. Шалгуулагчид өөрийн анхы оноогоо live.eec.mn цахим хаягаар орж шууд үзэх юм. Харин хэмжээст оноогоо list.eec.mn цахим хаяг болон www.eec.mn цахим хаягны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч дүн оноог харах боломжтой.
Энэ удаагийн шалгалт “Ковид-19” халдварын үед болж байгаа учир шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж шалгалтын зохион байгуулж байна. Шалгалтын өдрүүдэд “Ковид-19” –ийн халдвар аван тусгаарлалтад байгаа шалгуулагчдаас ирэх есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд элсэлтийн шалгалтыг авахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.