БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслөөс дэмжин санхүүжүүлж “Ковид-19” халдварт цар тахлын үед ЕБС-ийн 12-р анги төгсөгчдөд шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчид 2021 оны 5-р сарын 24-ний өдрөөс эхлэн фэйсбүүк чатбокс үйлчилгээг ашиглан зөвлөгөө өгөхөөр боллоо. Та сэтгэлзүйн зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авахаар бол Боловсролын үнэлгээний төвийн чатботоор холбогдоорой.