“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” нэгдсэн онлайн арга хэмжээгээр “ТХБ 2030”-ын үйлийн тэргүүлэх 5 чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх менежментийн:
1️⃣“ТХ, ТХЗ, ТХБ ба Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга” үндэсний цахим зөвлөгөөн
2️⃣“Дэлхийн том хичээл ТХБ” үндэсний цахим хэлэлцүүлэг
3️⃣“Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл орон нутгийн манлайлал” олон нийтийн хэлэлцүүлэг
4️⃣“Хүүхдийн эрх, эрүүл аюулгүй, ногоон сургалтын орчин” хяналтын болон боловсролын байгууллагын оролцоотой олон нийтийн форум
5️⃣“Бүх түвшний ТХБ-д тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр
6️⃣“Өсвөр үеийнхний дуу хоолой, байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуучуудын форум
7️⃣“ТХ-ын төлөөх загвар сургууль-Жижиг төсөл санаачилга” хамтарсан хэлэлцүүлэг гэсэн 7 чиглэлийн хүрээнд төвлөрнө.
Арга хэмжээнд байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн үндэсний болон орон нутгийн бүх түвшний төрийн захиргааны болон мэргэжил, арга зүйн институт, ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хамруулж, салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, түншлэл, хамтын ажиллагааны механизмын суурийг тавих юм.
Арга хэмжээнд оролцох хүсэлтэй бүх түвшний байгууллагууд, ажилтан албан хаагч, олон нийт та бүхэн EDUEXPO.MN цахим сайтад бүртгүүлэн оролцоорой.
Нийт 10,000 хүртэлх хүн бүртгүүлэн оролцох боломжтой. 🙋♀️
#БидХамтдааӨөрчилжЧадна
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Боловсрол, шинжлэх ухааны яам
Swiss Cooperation in Mongolia
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Боловсролын хүрээлэн
Насан туршийн боловсролын үндэсний төв
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Боловсролын үнэлгээний төв
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
Mongolian National Broadcaster
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
ESD Mongolia -Тогтвортой хөгжлийн боловсрол