Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”, Дэлхийн банкны “Боловсролын чанарын шинэчлэлт төсөл”-ийн хүрээнд “Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”-ыг бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг судлагдахуун бүрээр боловсруулах үндэсний ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд багуудын шалгуур боловсруулах ажлын явц, асуудлын шийдлийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг 2020 оны 10 дугаар сарын 12-13, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Их, дээд сургууль, ЕБС-ийн багш нарын төлөөлөл бүхий 90 гаруй мэргэжилтэн, албан хаагч, багш нар оролцсон.
Ерөнхий боловсролын хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд судлагдахуун бүрээр боловсруулах багууд үнэлгээний шалгуурын явц, хүндрэл бэрхшээл зэргийг хэлэлцэн үнэлгээний шалгуур болон хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулах юм.