Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Суурь судалгааны үр дүнд суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалтыг Хэнтий аймагт зохион байгуулж байна

eec.mn2022-03-04
Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилга, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн дэмжлэгээр БҮТ-өөс оношлох үнэлгээний 5, 9, 12 ангийн монгол хэл, математикийн хичээлийн үр дүнг танилцуулах, хоцрогдолтой агуулгыг сайжруулах, арга зүйн шинэ санаа боловсруулах, ЭЕШ-ын хичээлийн үр дүнд шинжилгээ хийх зорилго бүхий “Суурь судалгааны үр дүнд суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалт”-ыг Хэнтий аймагт 2022 оны 03-р сарын 04,05-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад тус аймгийн боловсролын газрын мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй багш, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сургалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат, Хэнтий аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг, МУИС-ийн Физикийн багш, профессор М.Ганбат, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн багш, Клиник профессор О.Бямбаа нарын албаныхан, нийслэлийн 1, 11, 84, 115 дугаар сургууль, “Шинэ үе”, “Шинэ Монгол” сургуулийн багш нар оролцож байна.
📌 Түүнчлэн боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд Боловсролын үнэлгээний төв нь Боловсролын мэдээллийн технологийн төв, Мэксим консалтинг компанитай хамтран student.medle.mn цахим шалгалтын системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгавраар “Таблет”-д суурилсан турших шалгалтыг Хэнтий аймагт 2022 оны 03-р сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Шалгалтад тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 141 сурагчид оролцлоо.