Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой боллоо

eec.mn2022-01-11

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/347 дугаар тушаалын дагуу гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг Кембрижийн IGCSE / international general certificate secondary education/, AS /advanced subsidiary/, A /advanced/, O /ordinary/ түвшний хөтөлбөр болон IB /international baccalaureate/, AP /advanced placement/ хөтөлбөрийн үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхээр боллоо.

Олон улсын хөтөлбөрөөр хичээллэн ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх, эсвэл элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж үнэлүүлэхийн аль нэгийг сонгоно.

Үнэлгээг дүйцүүлэхэд тавигдах шаардлага:

  1. Дүн дүйцүүлэх хүсэлт гаргаж буй сурагч нь ерөнхий боловсролын сургалтыг дүүргэснээ нотлох баримт бичигтэй байна
  2. Олон улсын шалгалтад хамрагдаж авсан үнэлгээ нь сертификатаар баталгаажсан байна
  3. Дүйцүүлсэн хэмжээст оноо нь ЭЕШ-аас өөр зориулалтаар ашиглагдахгүй.

Дүн дүйцүүлэх хүсэлт гаргаж буй суралцагчийн бүрдүүлэх материал:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /суралцагч, эцэг эх асран хамгаалагчдын гарын үсэг, иргэний бичиг баримтын хуулбараар баталгаажсан/
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • IGCSE certificate – сертификат
  • IGCSE statement of results – дүнгийн хуудас
  • Эсвэл Certifying statement /Кембрижийн сертификатуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулахыг хориглодог зөвхөн Кембрижийн өөрийн гаргасан энэ тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үздэг/
  • Statement of registration /сурагчийн регистрийн дугаартай/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тухайн сургуулийг сурч төгссөн тухай сургуулийн тодорхойлолт

Суралцагчдын дүйцсэн оноог элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн жагсаалтад оруулахгүй ба харгалзах хичээлийн жагсаалтад онооны дагуу байршуулж тусад нь жагсаалт үүсгэж Боловсролын үнэлгээний төвөөс дээд боловсролын сургалтын байгууллагад мэдэгдэнэ.