Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Вакум болон цахим сургалтад 21631 багш хамрагдлаа

eec.mn2022-01-10
Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн санхүүжилтээр БШУЯ, БҮТ-өөс “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, зөвлөмжийг танилцуулах, шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах” вакум болон цахим сургалтыг  2021 оны 12 дугаар сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны хооронд зохион байгууллаа.
Сургалтад аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн
👉 Монгол хэл, уран зохиолын – 2884
👉 Түүх, нийгэм судлалын – 904
👉 Англи хэлний – 2719
👉 Хөгжмийн – 953
👉 Биеийн тамирын – 987
👉 Математикийн – 1960
👉 Орос хэлний – 555
👉 Физикийн – 839
👉 Биологи, эрүүл мэндийн – 924
👉 Бага ангийн – 5762
👉 Химийн – 930
👉 Мэдээллийн технологийн – 632
👉 Дүрслэх урлаг, дизайн технологийн – 982
👉 Газар зүйн – 584 нийт  22000 багш, аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтад идэвхтэй оролцсон нийт багш, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд, сургалтын зохион байгуулалтад хамтарч ажилласан байгууллага, сургагч багш нартаа талархал илэрхийлье.
 Боловсролын үнэлгээний төвөөс “Хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуур”, “Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх зөвлөмж”-ийг боловсролын түвшин, анги, судлагдахуун бүрээр боловсруулан  хэвлэмэл болон  цахим хэлбэрээр багш, боловсролын газар, хэлтсүүдэд хүргэж байгаа ба та тус гарын авлагыг  http://ebook.eec.mn цахим хуудаснаас татаж авах боломжтой.