Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЭЕШ-д бүртгүүлэгчдийн анхааралд

eec.mn2021-04-22
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 05-р сарын 5-ны өдрийн 18:00 цагт дуусна. Та бүртгэл дуусахаас өмнө өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч, цээж зургаа оруулж, шалгалт өгөх хичээлээ сонгон төлбөрөө төлж бүртгэлээ баталгаажуулна уу. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.
Бүртгэлийн алхмын дэлгэрэнгүй мэдээллийг
https://eec.mn/…/%d1%8d%d0%bb%d1%81%d1%8d%d0%bb%d1%82…/ холбоосоор дамжуулан авна уу.
☎️ Хөл хорионы үед / 2021 оны 04-р сарын 10-наас 04-р сарын 25/ манай төвтэй 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай.
🌎 ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах бүрэн боломжтой.