Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Коронавируст халдварын улмаас ЭЕШ-д оролцоогүй 170 шалгуулагч байна

eec.mn2021-08-26

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 26-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид хамтран “Их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл”-тэй холбоотой мэдээлэл хийлээ.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ:

2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Шалгалтад 40420 шалгуулагч бүртгүүлсний 36783 нь шалгалтад оролцсон бол 170 /нийслэлд 94, орон нутагт 76/ нь коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй байна. Эдгээр шалгуулагчдаас 2021.09.02-05-ны хооронд шалгалт авна. Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах боломжтой эсэх талаар судалж, төлөвлөж байна.

Их, дээд сургууль, коллежид элсэлчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог дараах байдлаар тогтоож өгсөн.

– Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480

– Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410

– Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй болсон.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СТАТИСТИК:

Төрийн болон төрийн бус өмчийн нийт 88 дээд боловсролын сургалтын байгууллагатай. Тодруулбал:

  • 37 их сургууль,
  • 45 дээд сургууль
  • 3 коллеж,
  • 3 гадаадын их сургуулийн салбар сургууль байна