Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлууллаа

eec.mn2021-06-23
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021.07.01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шалгалтад оролцохоор 40420 шалгуулагч бүртгүүлж 48 байрны 1040 анги танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байв.
Нэг шалгуулагч дунджаар 2-3 шалгалт өгөх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна. Шалгалтыг зохион байгуулахад 9620 багш, мэргэжилтэн оролцохоор холбогдох сургалтуудад хамрагдаж чиг үүргийн дагуу бэлтгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 76.7 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч цар тахлын халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж, өвчилсөн иргэдийн тоо болон биеийн байдал хүндрэх хандлагатай байгаа учир товлосон шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэв. ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.
ЭЕШ-ЫГ ХОЙШЛУУЛАХ БОЛСОН ШАЛТГААНЫГ ТАЙЛБАРЛАЯ…