Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЭЕШ-ийн бүртгэлээ баталгаажуулна уу

eec.mn2021-05-01
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгүүлэгчдийн анхааралд! Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулахын тулд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хичээл сонголтоо хийж, төлбөрөө онлайнаар төлнө. Төлбөр төлснөөс хойш 5 минут хүлээгээд дахин “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” гэсэн хэсэгт дарахад таны сонгосон хичээл гарч ирэх болно. Та энэ оны төгсөгч бол бүртгэлийн хуудсаа “хэвлэх” хэсэгт дарж хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул “хэвлэх” хэсэгт дарж шууд хэвлэн авна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2021 оны 05-р сарын 05-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. Уг заасан хугацаанд шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч шалгалт өгөх хичээл нэмэх боломжтой. Сонгосон хичээлээ хасах болон солих боломжгүй.