Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ЭЕШ-2021” шалгалтын хуваарь гарлаа

eec.mn2021-04-13

2021 оны ЭЕШ 07-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
👉Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
👉Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/
👉Суудлын хуваарь
👉 Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

❌❌❌ Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно‼️

🗓ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.

Хөл хорионы үед та манай 80149038; 80169058; 80169038 утсанд хандана уу.