Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЭЕШ-ын шалгуулагчдын анхааралд

eec.mn2021-04-07
2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан https://eyesh.eec.mn/ цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас”-ны “Хэвлэх” гэсэн хэсэгт дарж бүртгэлийн хуудсаа хэвлэн авна. Хэвлэж авсан бүртгэлийн хуудас дээрээ тухайн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулна. Харин өмнөх оны төгсөгч буюу 2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул “Хэвлэх” гэсэн хэсэгт дарж хэвлэж авна.
ЭЕШ-ын бүртгэл 2021 оны 04-р сарын 20-ны өдөр 18:00 цагт хаагдана. Та ЭЕШ-д www.eec.mn цахим хуудсаар онлайнаар бүртгүүлнэ.