Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Шалгуулагчийн хувийн мэдээлэл

eec.mn2020-04-10

Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна.

Та өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулснаар таны хувийн мэдээлэл БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас татагдан гарч ирнэ.

  • 2020 онд ЕБС төгсөж буй шалгуулагч бол таны мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулна.
  • Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар бүртгэлийн хугацаанд онлайн бүртгэлд хамрагдана.

2020 онд төгсөж буй шалгуулагчийн сургууль, анги, бүлэг зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем /esis.edu.mn/-д засвар хийлгэх шаардлагатай юм.   Хувийн мэдээлэл нь Ерөнхий боловсролын сургууль төгсөх “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”, Элсэлтийн ерөнхий шалгалтын “Батламж хуудас” болон шалгалтын бусад материалд бичигдэх тул алдаатай мэдээлэл оруулахаас болгоомжлоорой.

Та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан шалгуулагчийн буланд нэвтэрч зургаа оруулна. Хэрэв шаардлага хангаагүй зураг оруулсан бол Боловсролын үнэлгээний төвөөс таны зургийг устгах ба зургийг тань устгасан гэх и-мейл илгээх тул бүртгэлийн хугацаанд шалгуулагчийн буланд нэвтрэн өнгөт цээж зургийг файлаар дахин оруулах шаардлагатай. Хэрэв зураг тань устаагүй, и-мэйл ирээгүй бол таны зураг шаардлага хангасан гэсэн үг юм.

САНАМЖ: өнгөт цээж зураг нь  3*4 хэмжээтэй (150*200 пиксель, 75 dfi нягтаршилтай), сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил зүүгээгүй, малгай өмсөөгүй байх.