Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ДАРХАНЫ ИРЭЭДҮЙН ЭЗЭД” ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

eec.mn2018-11-02

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВААГИЙН САНААЧИЛГААР ЗОХИОГДОЖ БУЙ “ДАРХАНЫ ИРЭЭДҮЙН ЭЗЭД” БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ АГУУЛГЫН АНХДУГААР ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

НЭГ. Зорилго

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулахад оршино.

 

ХОЁР. Хамрах хүрээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас сургууль тус бүр ЗАН-тэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар зөвхөн 6 шилдэг суралцагчийг сонгон оролцуулна.

 

ГУРАВ. Олимпиадын агуулга

  • Байгалийн ухааны нэгдмэл агуулгад: математик, физик, хими, биологи, газарзүйн судлагдахууны агуулга хамрагдана.

 

ДӨРӨВ. Бүртгэлийн хугацаа

  • Олимпиадад оролцогч суралцагчийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18:00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн  olympiad.eec.mn хаягаар тухайн сургуулийн сургалтын менежер өөрөө бүртгэнэ.
  • 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр суудлын хуваарийг хийнэ.
  • 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр техникийн зөвлөгөөн дээр олимпиадад оролцох суралцагчдын суудлын хуваарь бүхий МАНДАТ-ыг тараана.

 

ТАВ. Зохион байгуулах хугацаа

Хэзээ:   2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 09:00 цагт эхэлнэ

/Жич: Сурагчид 30 минутын өмнө суудлаа эзэлсэн байна./

Хаана: Дархан-Уул аймгийн “Оюуны – Ирээдүй” сургуулийн “А” байрны спорт зааланд

 

ЗУРГАА. Техникийн зөвлөгөөн

Олимпиадад оролцогчдод мэдээлэл хүргэх зорилготой техникийн зөвлөгөөнд сургууль тус бүрээс 1 сургалтын менежер оролцоно. Техникийн зөвлөгөөн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн “Оюуны – Ирээдүй” сургуулийн “А” байрны урлагийн зааланд 16:00 цагаас эхлэнэ.

 

ДОЛОО. Засах, үнэлэх үйл ажиллагаа

Байгалийн ухааны нэгдмэл агуулга бүхий олимпиад явагдаж дууссаны дараа материалыг шууд засаж, дүн оноог ил тод суралцагчдад мэдээлнэ.

 

НАЙМ. Шагналын сан

Суралцагчдыг авсан оноогоор эрэмбэлж I – III байр эзлүүлэн жагсаана. Мөн тэргүүний ЗАН -ийг шалгаруулна. Үүнд:

  1. Шилдэг СУРАЛЦАГЧ – Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар дараах байрыг тодруулан шагнаж урамшуулна.
  • I байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • II байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • III байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  1. Шилдэг ЗАН – Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар шилдэг ЗАН-ийг тодруулна. Эхний байруудад шалгарсан суралцагчийн амжилтад үндэслэн сургуулийн заах аргын нэгдлийг тодруулж, сургалтын хэрэгсэл,  өргөмжлөлөөр урамшуулна.
  • I байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  •   II байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  •   III байр – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл