Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ – 2018” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО

eec.mn2018-04-16

БСШУСЯам, ХНХЯам, НБГазар, ХИДСХолбоо, ИДСКонсорциум, МСҮТөв болон “Мишээл Экспо” ХХК жил бүр хамтран дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “Боловсрол Шинэчлэл 2018” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг 2018 оны 04-р сарын 20-23-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд (4өдөр) “Мишээл Экспо”-д зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгийн онцлог:

•Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга

•Ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа

•Сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ

•Боловсролын үнэлгээний төвийн танилцуулаг хурал семинар

•Ахлах болон их дээд сургууль төгсөгчдөд мэргэжлийн зориулсан сургалт, зөвлөгөө.

•Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын өдөрлөг, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалтууд үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу явагдана.