Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ТӨВ АЙМАГ ДАХЬ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

eec.mn2017-11-22

Боловсролын үнэлгээний төв нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Төв аймагт “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй”, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ньсургалтыг СӨБ болон ЕБС-ийн багш нарт зохион байгуулсан.

 

Мөн 12 дугаар ангийн суралцагчдад “ЭЕШ-ын бүтэц, зохион байгуулалт, мэргэжил сонголт”, “ЭЕШ-ын урьдчилсан сорилго” шалгалтыг зохион байгууллаа.

 

1)    “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 37 сургуулийн нийт 109 математик, байгалийн ухааны багш, сургалтын менежерүүд хамрагдлаа. Сургалт нь лекц болон дадлага ажил гэсэн холимог хэлбэрээр зохион байгуулагдлаа. Нийт 3 хоногийн хугацаанд үр дүнд суурилсан үнэлгээ, блупринт боловсруулах, түүний ач холбогдол, даалгаварт хөтөлбөрийн агуулга талаас хэрхэн шинжилгээ хийх, эцсийн үнэлгээний даалгавар, үнэлгээний шалгуур, хариултын хувилбар боловсруулах, суралцагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаварт шинжилгээ хийх арга, аргачлалын талаар багш нарт сургалтыг зохион байгуулсан.

2)    2017 оны 11 сарын 17-ны өдөр Зуунмод сумын Бүжинхэн цогцолбор, Дэгдээхэй, Хүмүүн цэцэрлэгийн нийт 3 эрхлэгч, 3 арга зүйч, 2 хөгжмийн , 24 бүлгийн багш нарын сургалтын хөтөлбөр боловсруулалт, өдөр тутмын хөгжүүлэх үйл ажиллагааны явц, чанар, үр дүн, цэцэрлэгийн үзэл баримтлал, сургалтын орчны тохижилттой танилцан зөвлөн туслаж хамтран ажилласан ба Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн багш Д.Наранцэцэгийн хөгжүүлэх үйл ажиллагаа, Баянчандмань сумын багш Б. Отгонбадамын сайн үйл ажиллагааны улсын зөвлөгөөнд оролцсон бичлэгийг үзэж  Зуунмод сумын 6 цэцэрлэгийн 34 багш буюу тус сумын цэцэрлэгийн багш нарын 79.6%-ийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

2017 оны 11 сарын 18-19-ний өдрүүдэд 26 сумын 40 цэцэрлэгийн 19 эрхлэгч буюу эрхлэгч нарын  41.3%,  6 арга зүйч ,  40 багш буюу нийт багш нарын 20.8%-ийг тус тус хамруулан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, анхаарах асуудал” “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн ахицын үнэлгээг бодитой хийх арга зүй, үнэлгээний локал программыг ашиглах арга барилд сургах” сэдвээр орон нутгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтын үеэр бусад аймаг, дүүргийн цэцэрлэгийн багш нарын ололт амжилт бүхий тэргүүн туршлагатай танилцуулах, үнэлгээний локал программыг ашиглах арга барилд сургах, сургалтын хөтөлбөрийг боловсруулах арга зүйг сайжруулах,  хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагааны явцыг ажиглан тэмдэглэл хөтлөх, үнэлгээг бодитой, тогтмол, чанартай хийхэд чиглүүлсэн 5 цагийн дадлага ажлыг зохион байгуулсан нь оролцогсодод үр өгөөжтэй, хамтран боловсруулсан, ажиглалт хийж, тэмдэглэл хөтлөх чадвараа сайжруулах сургалт орсон юм.

3)    ЭЕШ-ын бүтэц, зохион байгуулалт, мэргэжил сонголт сэдвээр аймгийн төвийн ерөнхий боловсролын 7 сургуулийн 12 дугаар ангид суралцаж буй нийт 300 гаруй суралцагчдад Элсэлтийн ерөнхий шалгалт, түүний бүтэц, зохион байгуулалт, анхаарах зүйлс болон хичээлт сонголт – мэргэжил сонголтын хоорондын хамаарал, ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

 

4)    ЭЕШ-ын урьдчилсан сорилго шалгалтад аймгийн төвийн гурван сургуулийн 277 суралцагч хамрагдсан бөгөөд математик, монгол хэл, англи хэл гэсэн 3 төрлөөр урьдчилсан шалгалтыг зохион байгуулсан.

 

Шалгалтын нэр

Шалгуулагчдын тоо

Анхны онооны дундаж

Математик

93

26.3

Монгол хэл

95

43.2

Англи хэл

89

35.6

 

Шалгалтын үр дүнгээс харахад Төв аймгийн математикийн сорилго шалгалтад хамрагдсан шалгуулагчдын анхны онооны дундаж 26.3, монгол хэлний шалгалтын дундаж 43.2, англи хэлний дундаж 35.6-тай гарсан байна. Сорилго шалгалтад хамрагдсан суралцагчдын хувьд ЭЕШ-д бэлтгэх гарааны үнэлгээг хийж цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөө гарган  тасралтгүй, эрчимтэйгээр бэлтгэх зэрэгт ач холбогдолтой юм.