Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЭЕШ-ЫН СТАТИСТИК ТАЙЛАНГИЙН СИСТЕМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

eec.mn2017-10-13

Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг бодлого тодорхойлогч болон ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачдад нээлттэй, хүртээмжтэй, эрхийн зохицуулалттайгаар хүргэх улмаар боловсролын салбарын эргэх холбоог сайжруулж, шийдвэр гаргах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, харьцуулсан үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ЭЕШ-ын статистик тайлангийн системийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Уг тайлангийн систем нь Боловсролын сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багш болон судлаачид шалгалтын үр дүнд тулгуурлан сургалтын чанар, нөхцөл байдлаа тодорхойлох улмаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, харьцуулсан судалгаа хийх, түүнчлэн шалгалтын даалгаврыг хичээл тус бүрээр агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, танин мэдэхүйн түвшнээр харьцуулж шинжлэхээс гадна даалгаврын гүйцэтгэл, хариултын шинжилгээг улс, аймаг/дүүрэг, сургууль, анги бүлэг бүрээр харах боломжтойгоороо давуу талтай юм.

ЭЕШ-ын тайлангийн системээс та шалгуулагчдын статистик мэдээлэл, шалгалтын ерөнхий статистик, даалгаврын статистик, сургуулийн мэдээлэл, дүн онооны мэдээлэл гээд ЭЕШ-тай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой.