Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТТАЙ ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ШИНЭ ЭРИН”, “ШИНЭ ЭХЛЭЛ”, “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

eec.mn2017-08-25

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

·         2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2017-2018 оны хичээлийн жилд VI ангид суралцах сурагчийг Шинэ эрин, Шинэ эхлэл сургуульд

·         2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн VIII ангийг төгсөж, 2017-2018 оны хичээлийн жилд IX ангид суралцах сурагчийг Монгол тэмүүлэл сургуульд

·         VI ангийн сонгон шалгаруулалтанд оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх;

·         IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх;

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1.     Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт

2.     Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ/

3.     Сурагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/

4.     Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын/сургалтын менежерийн/ тодорхойлолт

5.     Бүртгэлийн  хураамж 25,000 төгрөг байна

6.     Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ

Бүртгэлийг 2017 оны 8 дугаар сарын 22 – 28-ныг дуустал 9.00-18.00 цагт Сургууль тус бүр (Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл)-ийн хичээлийн байранд зохион байгуулна.

·         Шинэ эрин сургууль: БГД, 4-р хороо, Замчдын гудамж, Шинэ эрин сургуулийн байр

·         Шинэ эхлэл сургууль: БГД, 18-р хороо, Дилав хутагтын гудамж, Шинэ эхлэл сургуулийн байр

·         Монгол тэмүүлэл сургууль: ХУД, Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, 115-р сургуулийн байр

VI ангийн сонгон шалгаруулалтад математикийн хичээлээр, IX ангийн сонгон шалгаруулалтад математик, англи хэлний шалгалтыг тестээр тус тус авна.

Шалгалтыг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагаас, сургууль тус бүр нэгэн зэрэг зохион байгуулах тул зөвхөн нэг сургуульд бүртгүүлнэ.

Сонгон шалгаруулах шалгалт зохион байгуулах удирдамжийг Сургууль тус бүр (Шинэ эрин: www.newera.edu.mnШинэ эхлэлwww.newbeginning.edu.mnМонгол тэмүүлэлwww.mongolaspiration.edu.mn)-ийн цахим хуудаснаас үзнэ үү.

Шалгалтын дүнг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сургууль тус бүрийн цахим хуудсаар мэдээлнэ.

Жич: Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу. Тодруулгыг Сургууль тус бүр (Шинэ эрин 77228484, Шинэ эхлэл 77110191, Монгол тэмүүлэл 77110239)-ийн   дугаарын утсаар лавлана уу.

ЭЛСЭЛТИЙН КОМИСС