Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“БОЛОВСРОЛ ШИНЭЧЛЭЛ – 2017” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛЛОО

eec.mn2017-04-24

БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” компани хамтран зохион байгуулдаг “Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн яармаг 8 дахь удаагаа амжилттай боллоо. Тус үзэсгэлэнд “Боловсролын үнэлгээний төв”, Нийслэлийн боловсролын газар, Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, “Боловсролын зээлийн сан”, арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцож Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгохоос гадна  “Боловсролын зээлийн сан”-д хэрхэн хандах вэ, хэрхэн зээл авах,  ЭЕШ – д хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Үзэсгэлэн яармагийн үеэр Боловсролын үнэлгээний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй, тусгай сургуулийн сурагчдад зориулсан ЭЕШ-ийн зөвлөгөө, мэдээллийг өгснөөрөө онцлог болсон юм. 2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын 2.7-р заалт болон 3.4-р заалтын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Дээрх заалтын дагуу манайд ирүүлсэн холбогдох бичиг баримтыг үндэслэн дараах байдлаар шалгалтыг зохион байгуулдаг. Үүнд:

1.    Шалгалтыг тусгай анги танхимд авдаг

2.    Хугацааг сунгадаг

3.    Шалгалтын материалыг Брайль бичгээр бэлтгэдэг.

4.    Брайль бичгийн уншилтын хурднаас хамаарч шалгалтын хугацааг сунгадаг.

5.    Шалгалтын сэдвийн бичилтийг том шрифтээр бичдэг.

6.    Будах хэсгийн хэмжээг томруулдаг.

7.    Брайль болон товгор үсэг мэдэхгүй шалгуулагчдад шалгалтын материал унших хүн оруулдаг.

8.    Гараар бичих чадваргүй шалгуулагчдад компьютер гаргаж өгдөг

9.    Дохионы багш хянагчаар ажилладаг.

10. Хариултын хуудас тусад нь өгдөг