Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ

eec.mn2016-02-29

Элсэлтийн ерөнхий шалгалт нь их, дээд сургуульд элсэн суралцагчдын сурах ерөнхий мэдлэг, чадварын түвшинг тодорхойлж,тэднийг эрэмбэлж жагсаах зорилготой шалгалт юм.

ЭЕШ-ын бүртгэл 2016 оны 02 сарын 15нд эхлэхтэй холбогдуулан 12-р анги төгсөгчдийн хувьд цаашид эзэмших мэргэжлийн баримжаандаа үндэслэж ЭЕШ-аар шалгуулах хичээлийн сонголтоо хийх хэрэгтэй.

Ингээд та бүхэнд ЭЕШ-даа хэрхэн бүртгүүлэх,бүртгэлийн явцад юунд анхаарах талаар зөвлөмж өгье.

            1-р алхам

  1. Онлайн бүртгэлийн хамгийн эхний алхам бол “Та 2016 онд ЕБС-д суралцдаг

эсэх”-ээ сонгох юм.Та ЕБС-д суралцдаг эсэхээ зөв сонгосноор батламж хуудсаа цаг алдалгүй авах, шалгалтын байраа зөв мэдэж авах юм.Харин 2016 оноос өмнө ЕБС төгсөгчид болон их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнууд “ЕБС-д суралцаж буй ”ангилалд хамаарахгүйг анхаараарай.

  1. Та өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулснаар таны хувийн мэдээлэл зөв гарах болно.Хэрэв таны оруулсан регистрийн дугаар, таны хувийн мэдээлэл үг үсгийн алдаатай бол засварлаж бичих хэрэгтэй. Учир нь энэхүү хувийн мэдээлэл “Батламж хуудас” болон шалгалтын бусад материалд бичигдэх тул алдаатай мэдээлэл оруулахаас болгоомжлоорой.

Тухайлбал:Аймаг дүүрэг, суралцаж буй сургууль,анги бүлэг, овог нэр, регистрийн дугаар,хүйсийн мэдээллийг сайтар хянаарай.

  1. Хувийн мэдээлэл үнэн зөв гарч ирсний дараа и-мэйл хаягаар төлбөрийн холбоос болон бүртгэлийн дугаар, нууц үг ирэх болно. Харин өөрийн байнгын ашигладаг утасны дугаараа оруулснаар “Мессеж үйлчилгээ”-г  авах болон шалгалтын дүн оноогоо мессежээр хүлээн авах болно.

2-р алхам

  1. Хичээл сонголт хийхээсээ өмнө их дээд сургуулийн оюутан элсүүлэх журамтай танилцаж, аав ээж, багш нараасаа сайтар зөвлөгөө аваарай.Бүртгүүлэгчид бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой ба хичээл солих, хасуулах боломж байдаггүйг анхаараарай.
  2. Монгол хэлбичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөртэй шалгалт бөгөөд сонгож өгөх монгол хэлний хичээлээс тусдаа шалгалт гэдгийг анхаарна уу?

3-р алхам

  1. Бүртгэлийн дараагийн алхам нь хичээл заадаг багшийг сонгох юм. БҮТ-ийн мэдээллийн баазад нийт ЕБС-ийн ЭЕШ өгдөг хичээлүүдийг заадаг бүх багш нарын мэдээлэл орсон байдаг.Хэрвээ хичээл заадаг багшийн нэр байхгүй бол “байхгүй байна”гэсэн нүдийг сонгон багшийнхаа овгийн эхний үсгийг томоор оруулан  цэг тавиад нэрийн эхний үсгийг томоор бичиж оруулна.

4-р алхам

  1. Дараагийн алхамд “ хувийн мэдээлэл”-ээ нягтлан шалгаад “батлах”товчийг

дараарай.Хэрвээ ямар нэгэн хувийн мэдээлэл буруу орсон бол “шинээр бүртгүүлэх” товчийг дарж бүртгэлийг дахин эхлүүлж болно.”Батлах” товчийг дарсан тохиолдолд танд БҮТ-өөс и-мэйл хаягийн баталгаажилт очих бөгөөд хариу бичих шаардлагагүй болно.Хэрэв таны хаягт 20-30 минутын дараа мэйл ирэхгүй байгаа тохиолдолд inbox-с гадна SPAM,JUNK хавтаснуудыг шалгана уу?Хэрэв эдгээр хавтаснуудад хариу ирээгүй тохиолдолд таны тухайн и-мэйл серверээс (yahoo,gmail,Gogo) баталгаажилт буюу verify” хийгдээгүй гэсэн үг тул баталгаажуулах мэйлээр дамжуулан баталгаажуулах буюу эсвэл өөр и-мэйл ашиглан бүртгүүлнэ үү.Танд ирүүлсэн и-мэйл хаягийн баталгаажилтад таны оруулсан бүх мэдээлэл байгаа бөгөөд үргэлжлүүлэх холбоос дээр дарснаар “төлбөрийн хэсэг”-т шилжих болно.

5-р алхам

  1. Бүртгэлийн хураамж төлөхдөө өөрийн болон эцэг эх найз нөхдөд байгаа аль ч банкны виза,мастер  картыг ашиглан төлбөрийн хэсэг дээр байгаа банкыг сонгон төлбөр хийх боломжтой.
  2. Харин хөдөө орон нутгийн бүртгүүлэгчдийн хувьд БҮТ-ийн PAY CODE ашигладаг тул орон нутгийн бүртгэгчийн зөвлөмжийг дагаарай.

6-р алхам

10.Та 3*4 хэмжээтэй,(150*200пиксель,75dfi нягтралтай) урагшаа харан цэх

суусан, арын фон цайвар цулгуй өнгийн ,нарны шил,малгайгүй, сүүлийн 3

сард авхуулсан зурган файлыг зааврын дагуу татаж оруулна уу? Хэрэв та шаардлага хангаагүй зураг оруулсан бол БҮТ-өөс таны зургийг устгах ба зургийг тань устгасан гэх мэйл ирэх тул та шалгуулагчийн буланд нэвтрэн зургаа дахин оруулах шаардлагатай.Хэрэв зураг тань устаагүй,мэйл ирээгүй бол таны зураг шаардлага хангасан гэсэн үг юм.Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулдаггүйг анхаараарай.

  1. Энэ бүхний эцэст таны и-мэйл хаяганд бүртгэлийн дугаар, нууц үг очих бөгөөд шалгуулагчийн буланд тэдгээрийг ашиглан нэвтэрч “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авснаар бүртгэлийн үйл ажиллагаа дуусна. Бүртгэлийн дугаар, нууц үг нь суудлын хуваарь хэвлэж авах болон өөрийн дүн онооны мэдээллээ манай сайтаас орж үзэх гол түлхүүр тул мартах хаяж үрэгдүүлэх, нууц үгээ бусдад алдахаас сэргийлээрэй.