Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР ХИЙХ ЗӨВЛӨМЖ

eec.mn2016-02-29

Банкны систем /

2016 оны ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны үнэ 700 төгрөг / хэдэн ч хичээл сонгосон нэг л батламж олгогдоно / ба төлбөрийг  аль арилжааны банкны виза болон мастер картаар  хийх боломжтой.

Тухайн карт нь зөвхөн бүртгүүлэгчийнх байх албагүй бөгөөд бусдын картыг ашиглаж төлбөрөө хийж болно. Харин зөвшөөрөлгүй ашиглаж болохгүйг анхаарна уу? Бүртгэлийн хураамжийг төлөхдөө банкны картан дээрхи мэдээллийг зохих газарт нь үнэн зөв оруулахад хангалттай бөгөөд та аль нэг банкин дээр очих, бэлэн мөнгө тушаах шаардлагагүй болно.

Худалдаа Хөгжлийн Банк

Худалдаа Хөгжлийн Банкны карттай бол тус банкны лавлах 19001973 утаснаас АТМ буюу бэлэн мөнгөний машинаас болон аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Харин ХХБ-ны системээр явдаг бол ( Улаанбаатар хотын банк, Капитал, Хас, Капитрон ) банкны карттай бол интернэт PIN кодыг авах шаардлагагүй, шууд гүйлгээ хийгдэнэ.Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй. Иймд  кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхижүүлснээр тус кодыг оруулах хэсэг гарч ирэх ба кодыг оруулснаар төлбөр төлөгдөхийг анхаарна уу.

Голомт банк

Хэрэв та Голомт банкны карттай бол тус банкны теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай.Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийх эрхээ идэвхижүүлснээр төлбөр төлөгдөхийг анхаарна уу.

Мөн Голомт банкны картанд төлбөр хийсний дараа 2000 төгрөгнөөс багагүй хэмжээний мөнгө үлдэх ёстой байдаг ба үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд дансандаа мөнгө байршуулснаас хойш 2 цагийн дараа гүйлгээ идэвхждэгийг анхаараарай.

Хаан Банк

Хаан банкны системээр төлбөрөө хийхдээ 3 янзын арга хэрэглэж болно.

1.Интернэт банкны үйлчилгээг ашиглан картаар төлбөр хийх

2. Банкны салбарт очиж БҮТ-ийн дансанд мөнгөө хийх

3. Мобайл банк ашиглан гар утаснаасаа төлбөр хийх боломжтой.

Банкны  салбарт очиж БҮТ-ийн дансанд мөнгө тушаах болон мобайл банк ашиглан төлбөр хийх тохиолдолд бүртгүүлэх явцад зөвхөн БҮТ-өөс өгөгдсөн 10 оронтой тоог гүйлгээний утга дээр  бичсэнээр төлбөр амжилттай болно.

Төрийн Банк

Төрийн банкны  карттай бол тус банкны лавлах 18001881 утаснаас, АТМ буюу бэлэн мөнгөний машинаас болон аль ч салбар дээрхи теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу  интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд кодоо авч интернэт гүйлгээ хийх эрхээ идэвхижүүлснээр төлбөр төлөгдөхийг анхаарна уу.