Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

УЛСЫН ШАЛГАЛТЫН ЖИШИГ ДААЛГАВАР

eec.mn2016-02-23
Улсын шалгалтын жишиг даалгаврууд.

1. 5-р ангийн математикийн хичээлийн жишиг даалгавар  ХУВИЛБАР   A    B    C    D    БОДОЛТ  ТҮЛХҮҮР
2. 9-р ангийн математикийн хичээлийн жишиг даалгавар  ХУВИЛБАР   A    B    C    D    ТҮЛХҮҮР
3. 5-р ангийн монгол хэлний хичээлийн жишиг даалгавар  ХУВИЛБАР   A    B    C    D    ҮНЭЛГЭЭ ТҮЛХҮҮР
3. 9-р ангийн монгол хэлний хичээлийн жишиг даалгавар  ХУВИЛБАР  БҮГД    ТҮЛХҮҮР
4. 5-р ангийн “Хүн байгаль” хичээлийн жишиг даалгавар   ХУВИЛБАР  БҮГД    ТҮЛХҮҮР
5. 9-р ангийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн жишиг даалгавар  ХУВИЛБАР   A    B    C    D    ТҮЛХҮҮР
6. 9-р ангийн байгалийн ухааны хичээлийн жишиг даалгавар   ХУВИЛБАР   A    B    C    D    ТҮЛХҮҮРАнхааруулга:

Хэрвээ татаж авсан файл нь танигдахгүй байвал

PDF уншигч

програм татаж авна уу.

БШУСайдын 2013 оны 08 дугаар сарын 16 ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын 4,2 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн авч буй ЕБС-ийн улсын шалгалтын зорилго нь суралцагсадын  мэдлэг, чадвар тэдгээрийн хэрэглээний чадварыг бодитойгоор үнэлж, үндэсний хэмжээнд бага, суурь боловсролын чанарын  үнэлгээ хийхэд оршино.

Улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудаас түүврийн аргаар шалгалтад хамрагдах сургуулиудыг сонгож авна.

5, 9-р ангийн улсын шалгалтын даалгавар нь Монгол улсад хэрэгжүүлж байгаа боловсролын агуулга,  стандартад нийцсэн байхаар зохиогдсон байна. Даалгаврын найдвартай байдал, тохирцыг урьдчилан турших шалгалтаар  тогтоосон байна.
Улсын шалгалтын сэдэв даалгаврын бүтэц нь 5, 9-р ангийн монгол хэл, математикийн хичээлүүд тест, задгай хэлбэрийн даалгавар хосолсон, байгаль шинжлэл, нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээлүүд тестийн хэлбэртэй байхаар боловсруулагдана.

Нэгдмэл агуулга бүхий улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:

  • 5-р ангийн байгаль шинжлэлийн шалгалт “Хүн байгаль” хичээлийн агуулгыг
  • 9-р ангийн байгалийн ухааны шалгалт “Биологи”, ”Газарзүй”, “Физик”, “Хими” хичээлүүдийн агуулгыг
  • 9-р ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл” хичээлүүдийн агуулгыг
  • 9-р ангийн монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уранзохиол” хичээлүүдийн агуулгыг

Хичээл тус бүрийн жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад 02 сарын 25-нд байршуулж нийтэд хүргэнэ.
Улсын шалгалтыг  нэгдсэн байдлаар Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг эхэлж, дуусна. Шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

Боловсролын түвшин
/анги/
Шалгалтын агуулга Шалгалт авах өдөр
1 Бага боловсрол
/5-р анги/
Монгол хэл 2014 оны 3-р сарын 25
2 Математик 2014 оны 3-р сарын 26
3 Байгаль шинжлэл 2014 оны 3-р сарын 27
4 Суурь боловсрол
/9-р анги/
Монгол хэл
/нэгдмэл агуулга/
2014 оны 3-р сарын 25
5 Математик 2014 оны 3-р сарын 26
6 Байгалийн ухаан
/нэгдмэл агуулга/
2014 оны 3-р сарын 27
7 Нийгмийн ухаан
/нэгдмэл агуулга/
2014 оны 3-р сарын 27

5, 9-р ангийн сурагчид улсын шалгалтын  сэдвийн тестийг хариултын хуудас дээр бөглөх тул  хариултын хуудсыг БҮТ-ийн www.eec.mn цахим хуудаснаас татан авч урьдчилан хариултын хуудастай ажиллах дадлага хийх нь зүйтэй.

Улсын шалгалтын үр дүн нь бага, суурь боловсролын сурлагын амжилтын  чанарыг сайжруулахад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, цаашид бодлогын чиглэлийг тодорхойлоход зориулагдана.

5, 9-р ангийн улсын шалгалтын дүн нь тухайн сурагчийн төгсөх   шалгалтын дүн болохгүй. Улсын шалгалтын үр дүнгээр сургууль, багш, сурагчдыг эрэмбэлж  харьцуулан дүгнэхгүй болно.

ЕБС-иуд улсын шалгалт авсан хичээлүүдийн сэдэв, вэб сайтад тавигдсан жишиг даалгаврыг анги дэвших болон төгсөх шалгалтанд ашиглахгүй.

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ